Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Батноров сумаас 3 ширхэг тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүллээ

“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24-р албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 09 сарын 04-06 ны хооронд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батноров сумаас 3 ширхэг тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүллээ
Батноров сумаас 3 ширхэг тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24-р албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 09 сарын 04-06 ны хооронд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран Дадал Норовлин, Батноров, Баян-Адрага, Өмнөдэлгэр сумдаас ирэх замууд дээр байрлаж зорчигч тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтаар 181 тээврийн хэрэгсэл шалгаж Батноров сумаас 3 ширхэг тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ авхуулхаар өгөөд байна. Хураагдсан 3 ширхэг тулмыгЗооноз өвчин судлалын төвд шилжүүлж нян судлалын лабораторид шинжлүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: Хэнтий Аймаг Байгаль Орчны газар

Хуваалцах