Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Батсүмбэр сумын түймэрт өртсөн 3000 га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ

Уг төслийн нээлт өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 30 -ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг дэвсгэрт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батсүмбэр сумын түймэрт өртсөн 3000 га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ
Батсүмбэр сумын түймэрт өртсөн 3000 га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Юхан корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр (AFoCO) буюу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон "Тэрбум мод" ТББ-ын төлөөлөл есдүгээр сарын 8-ны өдөр ойн тогтвортой менежментийг дэмжих зорилгоор "Ойн түймэрт өртсөн талбайн нөхөн сэргээлт төсөл" 4 талт хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн.

Уг төслийн нээлт өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 30 -ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг дэвсгэрт боллоо.

Тус нутагт 1996 онд 18.000 га талбай түймэрт өртсөний 3000 га талбайд ирэх 5 жилд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөж байна гэж Ойн газраас мэдээллээ.

Хуваалцах