Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батцагаан цогчин дуган удахгүй үүдээ нээнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гарагийн өглөө Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд баригдаж буй Батцагаан цогчин дуганы барилгын явцтай танилцаж, тулгамдаад байсан санхүүжилтийн зарим асуудлыг шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батцагаан цогчин дуган удахгүй үүдээ нээнэ
Батцагаан цогчин дуган удахгүй үүдээ нээнэ. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гарагийн өглөө Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд баригдаж буй Батцагаан цогчин дуганы барилгын явцтай танилцаж, тулгамдаад байсан санхүүжилтийн зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Гүйцэтгэгч компанийн мэдээллээр ажлын явц 90 гаруй хувьтай байгаа ч сүсэгтэн олондоо үүдээ нээхэд тун бага хугацаа үлдсэн ажээ. Учир нь энэ сарын 21-23-нд Азийн буддистуудын энх тайвны бага хурлын 11 дүгээр чуулган уг дуганд болох юм. Чуулганд 10 гаруй орны 150 орчим төлөөлөгч ирнэ гэж Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц танилцуулав.

Хуваалцах