Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Баялаг бүтээгч залуу малчин” зөвлөлгөөн болно

Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 9, 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөлгөөнд улсын хэмжээний залуу малчдын төлөөлөл болох 360 залуу оролцох тухай Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баялаг бүтээгч залуу малчин” зөвлөлгөөн болно
“Баялаг бүтээгч залуу малчин” зөвлөлгөөн болно. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 9, 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөлгөөнд улсын хэмжээний залуу малчдын төлөөлөл болох 360 залуу оролцох тухай Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар мэдээллээ.

Өнөөдөр 15-34 насны нийт залуучуудын 10 хувь буюу 110 орчим мянган залуус мал маллаж байна. Сүүлийн жилүүдэд малчин залуучуудын тоо буурах хандлагатай болж байгаа нь цаашид мал аж ахуйн салбарт ажиллах хүчин хомсдох, нүүдэлчдийн өв соёл, ёс заншил мартагдах, нутаг орон эзэнгүйрэх, төвлөрөл дагасан ажилгүйдэл нэмэгдэх мэт сөрөг үр дагавартай.

Тиймээс залуу малчдын тоо цөөрч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, зөв гарцыг тодорхойлон үр дүнтэй ажлууд зохион байгуулах шаардлагатай байна. “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөлгөөн нь залуу малчдын нэр хүндийг өсгөх, урам өгөх, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой гэж Ерөнхий сайдын зөвлөх хэллээ.

ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, “Монгол малчин” мэдээллийн агентлагийн захирал Б.Олзвой нар зөвлөлгөөний үеэр зохион байгуулах ажлуудаа танилцуулж, залуу малчдын төлөөллийн үндэсний сүлжээ бий болгох зорилготой байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах