“Баялгийг бид бүтээнэ” Flash mob зохион байгуулагдлаа
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэгдэн, тэдний 79 хувь ажлын байртай болсон бол энэ жилийн хувьд 7000 мэргэжилтэй ажилтан бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.
Мэдээллийн алба

Дэлхий нийтээр “flash mob” буюу хөдөлгөөнгүй жагсаал дэлгэрч үүгээр дамжуулан хүүхэд, залуус нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх болсон. Тэгвэл МСҮТ, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн суралцагчид энэхүү үйл явдалд дуу хоолойгоо нийлүүлэн Монгол эх орондоо ихийг бүтээж, гол хүч нь монгол хүн өөрөө байхыг бэлэгдэн “Баялгийг бид бүтээнэ” гэсэн уриаг бүтээж үзүүлсэн юм.
Төр засаг, нийгэмдээ “Монгол хүн өөрөө баялаг” гэсэн өөрсдийн үзэл бодлоо хүргэхийг хүссэн залуус хаврын хавсаргыг ч үл хайхран ийнхүү дуу хоолойгоо хүргэж байна. Тэдний дуу хоолойг сонссон улам олон залуус монгол орондоо баялаг бүтээх хүсэл өвөртлөн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж, ажилтай орлоготой болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч энэ үеэр илэрхийлж байсан юм.