Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой

Баялгийн сангийн тухай хуулийг баталсан нь сайн хэрэг, одоо хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой, энэ зарчим алдагдвал үр дүн гарахгүй гэж иргэн н.Басандорж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой
Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой. Зураг: МҮОНРТ

Монголчууд бид байгалийн баялаг ихтэй орны иргэд. Гэхдээ амьдралын чанар, улсын эдийн засгийн хүч сул байна гэж ярьдаг. Баялаг нь байгаад ч тэгш бус үзэгдэл газар авсан учраас тэр гэж тайлбарлах хүн олон байдаг. Баялгийн сангийн тухай хуулийг баталсан нь сайн хэрэг, одоо хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой, энэ зарчим алдагдвал үр дүн гарахгүй гэж иргэн н.Басандорж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Mongolian National Radio · Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой

Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаас бүрдэнэ. Ирээдүйн өв санд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 65 хувийг төвлөрүүлж хуримтлал үүсгэнэ.

Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх хөрөнгийг иргэд бэлэн бусаар зарцуулах эрх эдэлнэ. Ингэхдээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зардалд зарцуулах эрхийг нээж өглөө.

“Эрдэнэс Монгол” нэгдэл болон охин компаниудын 34 хувийн орлогыг энэ санд төвлөрүүлнэ. Харин Хөгжлийн санд төвлөрөх хөрөнгөөр Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт батлагдсан нийгэм, эдийн засгийн нэн чухал төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан ч нийт стратегийн 16 ордын 7 нь Эрдэнэс Монголын харьяанд байна. Ийм тооны орд төрийн мэдэлд байна гэсэн үг. Энэ сэдвээр дэлгэрүүлэх “Баялгийн сангийн тухай хууль ба Баялаг тойрсон луйвар” 8-11 нэвтрүүлгийг Пүрэв гарагт хүлээн авч сонсоорой.

Хуваалцах