Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Адарга сумаас 200 гаруй мал хорогджээ

Хэнтий аймгийн хойд болон зүүн талын зарим сумын нутагт цас их орсноор нөхцөл байдал хүрд байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон аймаг орон нутгийн онцгой комиссынхон зарим талын зохицуулалтыг хийж эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Адарга сумаас 200 гаруй мал хорогджээ
Баян-Адарга сумаас 200 гаруй мал хорогджээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн хойд болон зүүн талын зарим сумын нутагт цас их орсноор нөхцөл байдал хүрд байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон аймаг орон нутгийн онцгой комиссынхон зарим талын зохицуулалтыг хийж эхлээд байна.

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Хэнтий аймгийн зарим суманд ажиллалаа.

Баян-Адарга сум энэ жил хадлан хадах боломж муу байснаас малчид хадлан хангалттай хурааж чадаагүй юм. Иймд тэд малдаа өгөх өвсийг худалдан авч байна. Отор нүүдэл хийсэн ч онцын ялгаа байхгүй нийт нутгаар цас их байна гэж сумын иргэд хэлж байна.

Одоогоор 200 гаруй малын хорогдолтой, хүндрэл гарах төлөв байдалтай байна гэж дээрх сумын засаг дарга О.Лхагвадорж хэлж байна. “Аймаг, сумын хэмжээнд цасанд боогдсон, холбоо тасарсан айлууд олон байна. Тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх нь чухал” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.

Хуваалцах