Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

"Баян Монгол" чуулга пянзны баяраа тэмдэглэнэ

Пянзны онцлог нь 1980 оныхт багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Баян Монгол" чуулга пянзны баяраа тэмдэглэнэ
"Баян Монгол" чуулга пянзны баяраа тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Хагас зуун жилийн түүхтэй "Баян Монгол" чуулга 50 жилийн ойн хүрээндээ пянзны баяраа тэмдэглэх гэж байна. Тэд анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон Улсад хэвлүүлжээ.

Пянзанд "Баян Монгол", "Хорвоо амгалан байг", "Аавдаа", "Мөрөөдөл", "Алтаргана" зэрэг монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээл багтсан аж.

Пянзны онцлог нь 1980 оныхт багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулжээ.

Өдгөө "Баян Монгол" чуулгын тав дахь үеийн уран бүтээлчид уран бүтээлээ туурвиж байна.

Пянзны баяр энэ сарын 19-нд “On’n Off Production House”-д болно.

Хуваалцах