Баян-Овоо сумын Налих багт төрийн үйлчилгээний хөдөлгөөнт баг ажиллав
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй үйлчилгээний жил" болгон зарласан.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй үйлчилгээний жил" болгон зарласан. Төрийн ажил үйлчилгээг иргэд олон нийтэд хүнд сурталгүй, соёлч боловсон, чанар хүртээмжтэй хүргэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан аймгийн 15 сум, 59 багт төрийн үйлчилгээг нэг цэгээс багт очиж хүргэх хөдөлгөөнт баг ажиллуулж байгаа юм.

Тавдугаар сард Сэврэй, Номгон, Ноён, Гурвантэс, Ханбогд, Баяндалай сумын багуудад хүрч малчид иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэсэн. Энэ удаад Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан төрийн үйлчилгээний хөдөлгөөнт баг Баян-Овоо сумын Налих багт ажиллав.

Налих багийн 60 гаруй малчин, иргэдэд 20 орчим байгууллагын үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ. Нийгмийн даатгал, шүд, эхо, хүүхдийн эмч, хөдөө аж ахуйд чиглэсэн бодлого хөтөлбөр, төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, газар эзэмших өмчлөхтэй холбоотой асуудлууд, үсчин, соёл урлаг гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг цэгээс малчид иргэдэд хүргэж буйгаараа онцлог ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


















