Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Баян-Өлгий аймагт адууны өвчин гарсан байж болзошгүй

Ямар өвчин болох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын нэгний өдрөөс эхлэн аймгийн Хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймагт адууны өвчин гарсан байж болзошгүй
Баян-Өлгий аймагт адууны өвчин гарсан байж болзошгүй. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт 10 шахам адуу хорогдож, тав, зургаан адуу өвчилжээ. Ямар өвчин болох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын нэгний өдрөөс эхлэн аймгийн Хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм. Дээж авч, шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явуулжээ. Шинжилгээний хариу гарахаар шалтгаан нь тодорхой болно гэж Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн газрын дарга Н.Онгар ярьж байна.

Хуваалцах