Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймагт эмнэлэгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэв

Уг төслийг эх, нярайн аюулгүй эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлэх, эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймагт эмнэлэгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэв
Баян-Өлгий аймагт эмнэлэгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол Улсын алслагдмал аймаг болох Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газартай хамтран тус аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжүүллээ.

Уг төслийг эх, нярайн аюулгүй эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлэх, эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн байна. ТИКА-гийн санхүүжилтээр хэрэгжсэн тус төслийн хүрээнд нярайн дулаацуулагч ширээ, хүчилтөрөгчийн аппарат, эх барих мэс заслын иж бүрдэл, эх баригчын иж бүрдэл, багаж ариутгагч, нярайн пульсоксиметр ба 3D хэмжээст өнгөт допплер бүхий долоон нэр төрлийн 47 ширхэг эмнэлэгийн тоног төхөөрөмжийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгулд хүлээлгэн өгчээ.

Хуваалцах