Баян-Өлгий аймагт орос хэлний төв байгуулжээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд орос хэлний төв байгуулагджээ. Уг төв нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв дээр байрлаж байгаа юм.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд орос хэлний төв байгуулагджээ. Уг төв нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв дээр байрлаж байгаа юм.
Аймгийн ЗДТГ-ын төрийн байгуулалтын хэлтсийн дарга Х.Мантай “Эртний их хөрш ОБНХУ-тай бидний худалдаа, соёл, спортын харилцаа өргөжин эрчимжээд эхэлсэнд нь визийг чөлөөлсөн явдал тус дөхөм үзүүллээ.
Манайхаас олон арван оюутан Орос Улсад суралцаж байгаа. Тэдний тоо цаашид улам өсөх төлөвтэй. Хэн дуртай нь энэ төвд ирж суралцах, элсэлтийн шалгалтанд бэлтгэх, хоёр улсын ажил хэрэгч хүмүүс яриа хэлэлцээ хийх боломжтой боллоо" гэв.


















