Баян-Өлгий аймагт өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна
Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан мэдээ гарсан байна. Одоогоор тус аймагт өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байгаа аж.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан мэдээ гарсан байна. Одоогоор тус аймагт өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байгаа аж. Энэ талаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар бидэнд мэдээллээ. Тэрбээр "Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 60744 тонн өвс бэлтгэсэн бол энэ онд түүнээс дутуугүй хадлан бэлтгэсэн. Мөн урд жилүүдтэй харьцуулахад энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажил чанар хангахуйц сайн хийгдсэн" гэлээ. Баян-Өлгий аймаг дахь улсын нөөцийн салбарт 2012 оноос эхлэн хадгалагдаж байгаа өвс, малын тэжээл бий аж. Хэрэв энэ жил тус аймагт зуд болж, өвөлжилт хүндэрвэл малын тэжээл, өвс сайн нөөцөлсөн тухай мэргэжилтнүүд ярьж байна.


















