Баян-Өлгий аймгийн 3 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа
Хил залгаа хөрш улс орнуудад коронавируст халдварын тохиолдол улам эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан
Мэдээллийн алба

Хил залгаа хөрш улс орнуудад коронавируст халдварын тохиолдол улам эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж, импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад болон цар тахлын голомт бүсээс ирж тусгаарлагдаж гарсан иргэдээс сорьцын шинжилгээ авч тандалт судалгаа хийхэд 3 хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул давтан шинжилгээнд явуулсан.Тэгвэл дөнгөж сая PCR шинжилгээний эцсийн хариу гарч, халдваргүй болох нь тогтоогдлоо.Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ


















