Баян-Өлгий аймгийн 310 өрхөд 12 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ
2013-2015 онд Баян-Өлгий аймгийн 310 өрхөд жилийн 8 хувийн хүүтэй 12 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.
Мэдээллийн алба

2013-2015 онд Баян-Өлгий аймгийн 310 өрхөд жилийн 8 хувийн хүүтэй 12 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна. 2016 онд Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулснаар тус аймгийн иргэд хүүгийн зөрүүгээс жилд 368 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ. Одоо МИК, Монголбанк, арилжааны компаниудын хооронд урьд нь байгуулсан гэрээнүүдэд өөрчлөлт оруулах ажил ид өрнөж байгаа бөгөөд тун удахгүй иргэдийн зээлийг 5 хувьд шилжүүлэх ажээ.
О.Нурболат


















