Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймгийн гамшгаас хамгаалах алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн тодорхой бус өвчнөөр өвчилж, нас барсан тохиолдол гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/318 дугаар захирамжаар аймаг, сумдын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн гамшгаас хамгаалах алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
Баян-Өлгий аймгийн гамшгаас хамгаалах алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн тодорхой бус өвчнөөр өвчилж, нас барсан тохиолдол гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн А/318 дугаар захирамжаар аймаг, сумдын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.

Мөн аймгийн Засаг даргын 319 тоот захирамжаар Өлгий сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, Өлгий сумын нутаг дэвсгэрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглож, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.

Нас барсан иргэдээс дээж авч, Улаанбаатар хотод шинжилгээнд явуулсан боловч хариу нь гараагүй юм. Яагаад гэвэл шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болно.

Хуваалцах