Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймгийн хорио цээрийн дэглэм маргааш цуцлагдана

Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн наадмаа хойшлуулсан

Б.
Б.Энхчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн хорио цээрийн дэглэм маргааш цуцлагдана
Баян-Өлгий аймгийн хорио цээрийн дэглэм маргааш цуцлагдана. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн наадмаа хойшлуулсан. Мөн тус аймгийн Сагсай, Алтай зэрэг суманд хорио цээрийн дэглэм тогтоосноос болж сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт хойшилсон тухай мэдээлэл байсан. Энэ талаартус аймгийн ОБХ-ийн даргаас тодруулахад “Хүүхдүүдийг ариутгалын постоор дамжуулан хичээлд нь явуулж байгаа” гэлээ. Харин аймгийн Онцгой комиссоос шийдвэр гарч хорио цээрийн дэглэмийг маргааш цуцлахаар болжээ. Тиймээс Баян-Өлгийчүүд аймгийнхаа наадмыг энэ сарын 7,8 –ны өдрүүдэд тэмдэглэх гэж байна. Аймгийн наадмын комиссоос баяр наадмынхаа үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийхээр болсон бөгөөд хүчит 256 бөх зодоглох юм байна. Дашрамд дуулгахад өнгөрсөн даваа гаригт болсон наадмын сорилго барилдаанд аймгийн заан Б.Серик түрүүлж, аймгийн арслан М.Еркебулан үзүүрлэжээ.

Хуваалцах