Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймгийн хөл хориог цуцалжээ

Өчигдөр өглөө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн хөл хориог цуцалжээ
Баян-Өлгий аймгийн хөл хориог цуцалжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр өглөө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй тарваган тахлын цаг үeийн асуудлаар цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авсан. Өнөөдрийн байдлаар шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй тул голомтыг цомхотгосон гэж үзэн хатуу хөл хориог цуцлах аймгийн онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

Хуваалцах