Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрынхан өнгөтэй байна
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 ойн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд явагдсан
Мэдээллийн алба

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 ойн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд явагдсан “Марш тактик” тэмцээнд Хурандаа Ц.Баттулга даргатай Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцож нэгдсэн дүнгээр ДЭД байрт шалгарч аймгийн Засаг даргын нэрэмжит ЦОМ, өргөмжлөлөөр шагнагдав.
Гар бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, Онцгой байдлын дэслэгч Б.Амандых ахлагчтай баг тамирчид гуравдугаар байр эзэлж Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Аврах, Гал унтраах 31-р ангийн ахлагч Х.Ержан ахлагчтай баг тамирчид Сагсан бөмбөгийн тэмцээнд гурван жил дараалан түрүүлж амжилтаа бататгалаа.
Аврах, Гал унтраах 31-р ангийн салааны захирагч, Онцгой байдлын дэслэгч З.Азат захирагчтай баг тамирчид “Марш тактикийн тэмцээн”-д 4-р байрт шалгаран урд өмнөх жилүүдэд гаргаж байгаагүй амжилтад хүрэв. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Баттулга нь Монгол улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тактикийн тэмцээн”-д Онцгой байдлын албыг төлөөлөн оролцсон салааг дасгалжуулан дэд байрт шалгарч байсан туршлагатай офицер юм байна.


















