Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Буянт сум аюулгүйн нөөцийн өвсөө задлаагүй байна

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум 2019 оны мал тооллогоор 312602 толгой мал тоолуулж, 8301 толгой мал нэмэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Буянт сум аюулгүйн нөөцийн өвсөө задлаагүй байна
Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Буянт сум аюулгүйн нөөцийн өвсөө задлаагүй байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум 2019 оны мал тооллогоор 312602 толгой мал тоолуулж, 8301 толгой мал нэмэгджээ. Тус сумын малчид 7800 тн өвс, 3100 тн гар тэжээл, 1650 тн давс, хужир, сумын аюулгүй нөөцөд 49,8 тн өвс, 11,8 тн тэжээл нөөцөлсөн. Сумын аюулгүй нөөцөд байгаа өвс тэжээлийг задлаагүй байна. Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн 30%-ийг ашиглажээ. Өнгөрсөн жилийн 1-р сард цаасны зузаан 10-80см малын хорогдол гарч байсан бол энэ жил 10 см цаастай өвөлжилтийн байдал одоогоор хэвийн байна.Буянт сумын Хөх-Эрэг, Хөлцөөт, Өмнөгол, Шар тохой гэсэн 4 багийн нийт 754 өрх, 2862 хүн амтай. 2019-2020 онд Буянт суманд 389 малчин өрхийн тэмээ 204, адуу 4993, үхэр 9452, хонь 79878, ямаа 37371 толгой буюу нийт 131898 толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.Хадлангийн талбайг 6 сарын 10-аас эхлэн малын хөлөөс чөлөөлж, талбайг өтөг бууцаар бордох, услах, зарим хадлангийн талбайг хашиж хамгаалах, шуудуу татах, шинээр хадлангийн талбай бий болгох, уулын хадлан бэлтгэх замаар сумын хэмжээнд одоогоор 1813 тн байгалийн хадлан өвс, 235тн гар тэжээл бэлтгэж авсан байна. Сумын мал хамгаалах санд 7,3 сая төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд 2019 оны 10 сард Ховд аймгийн Буянт сумаас 992 боодол ногоон өвс худалдан авч тэжээлийн фондод нөөцлөөд байна. 2019 онд хэрэглээд үлдсэн 310 боодол шар өвс байгаа бөгөөд одоогоор 26тн өвс тэжээл бэлтгэжээ.

Хуваалцах