Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймгийн үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд НҮБ-аас тусламж үзүүлэв

НҮБ-ын Хүн амын сангаас Баян-Өлгий аймагт үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тусламж болгон илгээхээр болж, өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд НҮБ-аас тусламж үзүүлэв
Баян-Өлгий аймгийн үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд НҮБ-аас тусламж үзүүлэв. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүн амын сангаас Баян-Өлгий аймагт үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тусламж болгон илгээхээр болж, өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.

Уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрний алчуур, саван болон хамгааллын хэрэгсэл болох шүгэл, баттерейтай гар чийдэн зэрэг багтжээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян “Аливаа гамшиг, ослын үед байнга хамтарч ажиллаж, тусламжийн гараа сунгаж байдаг НҮБ-ын Хүн амын сангийн хамт олонд талархалаа илэрхийлж, хамтын ажиллагаа цаашдаа ч үр бүтээлтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Аливаа гамшгийн дараа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал онцгой эрсдэлтэй тулгардаг. Гамшгийн үед орлого багасч, суурь хэрэгцээгээ хангах боломж хумигдан, ариун цэвэр, эрүүл ахуйг хангахад нэн шаардлагатай зүйлсийг олж авахад бэрхшээлтэй болдог. Иймд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан гамшгийн үед тусламж үзүүлэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээ, хамгааллыг хангахад анхаарч, гамшгийн үед болон гамшгийн дараа охид эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээг хангаж, тэдэнд ариун цэвэр, эрүүл ахуйн багц түгээдэг. Энэ удаа ч НҮБ-ын Хүн амын сан үерт өртсөн охид эмэгтэйчүүдэд тусламжийн гараа сунгаж, гамшгийг даван туулахыг хичээж буй тэдэнд сайн сайхан амьдарч, ариун цэвэр эрүүл ахуйн суурь хэрэгцээгээ хангах хэрэгслийг өгөх нь чухал гэж үзсэн” гэв.

Хуваалцах