Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймгийн зарим эмнэлгүүд түргэн тусламжийн автомашинтай боллоо

Солонгос Улсын Засгийн Газрын тусламжтайгаар манай аймагт олгогдсон 4 түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр аймгийн удирдлагууд эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн зарим эмнэлгүүд түргэн тусламжийн автомашинтай боллоо
Баян-Өлгий аймгийн зарим эмнэлгүүд түргэн тусламжийн автомашинтай боллоо. Зураг: МҮОНРТ

Солонгос Улсын Засгийн Газрын тусламжтайгаар манай аймагт олгогдсон 4 түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр аймгийн удирдлагууд эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.



Уг түргэн тусламжийн автомашинуудыг аймгийн "Нэгдсэн эмнэлэгт" 2, "Сансар" сувилалд 1, Дэлүүн сумын эмнэлэгт 1, нийт 4-н түргэн тусламжийн автомашиныг тус тус хуваарилагджээ.

Уг машинууд 2009-2012 онд үйлдвэрлэгдсэн ба Хюундей компани Старех маркийн машиныг эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон. Монгол, Солонгос хоёр улсын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай улсад нийт 9 түргэн тусламжийн автомашин олгогдсон ба түүний 4 автомашиныг нь манай аймагт хуваарилагдсан байна.

Түргэн тусламжийн автомашинуудыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд харин манай талаас тус автомашинуудын замын зардлыг гаргасан гэж Баян-Өлгий аймгийн цахим хуудсанд мэдээллээ.

Хуваалцах