Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймгийн Засаг дарга хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж гаргалаа

Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамж гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн Засаг дарга хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж гаргалаа
Баян-Өлгий аймгийн Засаг дарга хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамж гаргалаа. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамж гарлаа. Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах, “Тирлик”, “Ахдам” захын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлаад байна. Баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох, Авто замын хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэн, ирэх зорчигчдын тандалт судалгааг тогтмол хийж, МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах зэрэг үүрэг өглөө.

Иймд хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжийг хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг даалгажээ.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Хуваалцах