Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгийд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Баян-Өлгий аймгийн удирдлагууд өвөлжилт хүндэрсэн сум, багийн малчидтай уулзаж, аймгийн нөөцөөс үнэгүй өвс тарааж, тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгийд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
Баян-Өлгийд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн удирдлагууд өвөлжилт хүндэрсэн сум, багийн малчидтай уулзаж, аймгийн нөөцөөс үнэгүй өвс тарааж, тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар боллоо. Өвс, тэжээл хаанаа ч хүрэхгүй байгаа учраас сумын төвийн иргэд малчиддаа туслахын тулд хандив цуглуулах санаачилга гарган ажиллаж байна.

Цас ихтэйн улмаас аргал, янгир уулнаас бууж, айлын хотонд орж байгаа тухай малчид ярилаа. Энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Байгаль орчны газар, Улсын тусгай хамгаалалттай газрын аймаг дахь газрын дарга нарт үүрэг болгожээ.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 17 айлын өвөлжөө рүү зам гараагүй учраас машин хүрэх боломжгүй, малчид уулын орой дээрээс утсаар ярьж байна. Цас ихтэй байгаа учраас малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэх боломжгүй байна. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Х.Лазатхан ярьж байна.

Хуваалцах