Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгийн байгаль, амьтан судлаач

Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн Б.Баатар байгаль ертөнц тэр чигтээ өвөрмөц сонин тогтоцтой байдгийг ажиглаж, гэрэл зургийн хальснаа буулгасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгийн байгаль, амьтан судлаач
Баян-Өлгийн байгаль, амьтан судлаач. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн Б.Баатар байгаль ертөнц тэр чигтээ өвөрмөц сонин тогтоцтой байдгийг ажиглаж, гэрэл зургийн хальснаа буулгасан байна. Мал, амьтан, жигүүртний дүрстэй хад, чулуу өөрийнх нь суманд олон байдгийг тэрбээр ажиглаж, 50 бүтээлийг бий болгожээ. Тэдгээрээс нэн ховордсон цоохор ирвэс, мазаалай, цагаан баавгай зэрэг амьтны зураг хамгийн их сонирхол татаж байлаа.

Сонирхуулахад, тэрбээр 1973 оноос хойш байгаль хамгаалал, төрийн захиргааны чиглэлээр ажиллаж байгаад хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан байна. Хэзээний байгаль орчин ан амьтныг хайрлаж, тэднийг судлах чин хүсэлтэй болохоор тэтгэвэрт гарсан ч ийн ажиллаж буй аж.

Хуваалцах