Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгийн ХЗХ-доос зөрчил, дутагдлууд илэрлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж, зээлийн дөрвөн хоршоонд газар дээрх шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгийн ХЗХ-доос зөрчил, дутагдлууд илэрлээ
Баян-Өлгийн ХЗХ-доос зөрчил, дутагдлууд илэрлээ. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж, зээлийн дөрвөн хоршоонд газар дээрх шалгалт хийлээ. Шалгалтаар ХЗХ-дод санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаагүй, Монголбанкны зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулж мэдээлэл солилцдоггүй, “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, байнгын хяналт тавих ажилтныг томилсон ч хангалттай ажиллуулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөн нягтлан бодох бүртгэлийн программгүй, зээлийн хүүг зааврын дагуу хуримтлуулж бүртгээгүй, зээл олголт болон төлөлтөд тавих хяналт хангалтгүй, зээлдэгчийн зээлийн хяналтын карт, хадгаламжийн хяналтын картыг тухай бүр хөтлөөгүй, бүх гишүүдийн ээлжит хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хороод нь хуулиар хүлээсэн эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй зэрэг дутагдал шалгалтаар илэрсэн байна. Илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг хадгаламж, зээлийн хоршооны удирдлагуудад өгсөн байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах