Баян-Өлгийн малчид зээлийн хүүгээс жилд 171.6 сая төгрөг хэмнэх боломжтой боллоо
Дээрх арга хэмжээний үр дүнд Баян-Өлгий аймгийн 1023 малчны Төрийн банкнаас авсан 1.4 тэрбум төгрөгийн зээлийн хүү 26.4-31.2 хувиас 18 хувь болон буурч, жилд 171.6 сая төгрөгийг зээлийн хүүгээс хэмнэх боломж бүрдсэн байна.
Мэдээллийн алба

Засгийн газрын малчдын амьжиргааг дээшлүүлэх бодлогын хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төрийн банк хооронд "Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг байгуулснаар жилийн 29.5 хувийн хүүтэй байсан малчны зээл 18 хувьд шилжсэн юм.
Дээрх арга хэмжээний үр дүнд Баян-Өлгий аймгийн 1023 малчны Төрийн банкнаас авсан 1.4 тэрбум төгрөгийн зээлийн хүү 26.4-31.2 хувиас 18 хувь болон буурч, жилд 171.6 сая төгрөгийг зээлийн хүүгээс хэмнэх боломж бүрдсэн байна.
Мөн 2016 оны хоёрдугаар сарын 5-наас гуравдугаар сарын 11-ний хооронд тус банкнаас 238 малчинд 365.0 сая төгрөгийн зээл жилийн 18 хувийн хүүтэйгээр олгогджээ.
О.Нурболат


















