Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өндөр хайрханыг энэ сарын 15-нд тахина

2019 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдөр Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн 7 бурхан одны тахилгын ёслол болох гэж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өндөр хайрханыг энэ сарын 15-нд тахина
Баян-Өндөр хайрханыг энэ сарын 15-нд тахина. Зураг: МҮОНРТ

2019 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдөр Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн 7 бурхан одны тахилгын ёслол болох гэж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тахилгын ёслол 5 дугаар сарын 14-н буюу зуны тэргүүн сарын шинийн аравны билэгт сайн өдрийн үдэш 19 цагаас Тэнгэрийн 7 бурхан одыг тахих ёслолоор эхэлнэ. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болно.

Маргааш нь буюу 5 дугаар сарын 15, зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханаа тахина. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна 8 тахил, 7 эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм.

Тахилгын ёслол 5 дугаар сарын 15-нд 8 цагаас эхэлнэ. Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тэр үеийн аймгийн ИТХ-аас гаргаж байжээ. Улмаар 2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэр гарч жил бүрийн зуны эхэнд сард тахиж байхаар болсон байна. Өнгөрсөн оны тухайд Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн 7 бурхан одны тахилгын ёслолд 4000 гаруй хүн оролцжээ.

Хуваалцах