Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Уул, Дарив, Тонхил сумдад ажиллалаа

Энэ үеэр сумдын Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлтэй танилцаж, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь ши

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Уул, Дарив, Тонхил сумдад ажиллалаа
Баян-Уул, Дарив, Тонхил сумдад ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул, Дарив, Тонхил сумдад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 01 дүгээр сарын 10-12-ны хооронд ажиллалаа.

Энэ үеэр сумдын Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлтэй танилцаж, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Тус ажлын хэсгийн гишүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д. Сугар Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтэн Д.Анхбаатар нар төрийн албан хаагчид, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, мэдээлэл хийлээ.Төрийн албан хаагчдын зүгээс ур чадвар, ажилласан жилийн нэмэгдэл, урамшуулал болон сурагчдын үдийн цай, сургуулийн дотуур байрны хүүхдийн үдийн хоолны мөнгө нэмэгдсэнд талархалтай байгаагаа илэрхийлж Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, байгууллагуудын халаалт, дулаан, шаардлагатай тоног төхөөрөмж болон Соёлын төвийн бүжгийн багш, сургуулийн эмчийн орон тоог шийдвэрлүүлэх санал, хүсэлтийг дэвшүүлж байлаа.Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Хуваалцах