Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Уул суманд хүүхдийн цэцэрлэгийн шинэ байрыг хүлээн авлаа

Дорнод аймгийн Баян-Уул суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Уул суманд хүүхдийн цэцэрлэгийн шинэ байрыг хүлээн авлаа
Баян-Уул суманд хүүхдийн цэцэрлэгийн шинэ байрыг хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Баян-Уул суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Цэцэрлэгийн шинэ барилгын нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, сумын Засаг дарга болон бусад төсөвт албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч, сумын иргэд, эцэг эхчүүд оролцов.

Тус цэцэрлэгийн барилгын тендер 2013 онд зарлагдаж, нийт 1 тэрбум 540 сая төгрөгийн санхүүжилтээр “Сүхжин” ХХК хийж гүйцэтгэсэн юм байна.

Дашрамд дурдахад, Хэрлэн сумын 4-р баг "Хан-Уул" хороололд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил 70 гаруй хувийн явцтай байна.

Хуваалцах