Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Уул сумын Гал унтраах, аврах ангид мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

Дорнод аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссоос байгуулагдаад удаагүй байгаа Баян-Уул сумын Гал унтраах, аврах ангийн үйл ажиллагаатай танилцаж өвөлжилт хүндэрсэн үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Уул сумын Гал унтраах, аврах ангид мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө
Баян-Уул сумын Гал унтраах, аврах ангид мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Зураг: МҮОНРТ

Дорнод аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссоос байгуулагдаад удаагүй байгаа Баян-Уул сумын Гал унтраах, аврах ангийн үйл ажиллагаатай танилцаж өвөлжилт хүндэрсэн үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өглөө.

Дорнод аймагт 2015 онд ихээхэн хэмжээний түймэр гарч тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар дээр нь очиж танилцаад Засгийн газрын 200-р тогтоолоор Дорнод аймгийн Баян-Уул суманд Аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах, аврах 4-р зэрэглэлийн 53-р ангийг байгуулсан байдаг.

Тус анги нь энэ оны долоодугаар сард байгуулагдсан бөгөөд 28 албан хаагчтай. Дорнод аймгийн хойд таван сум буюу Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Чулуунхороот сумын нутгийг хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Эдгээр сумдад өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Гал унтраах ангийн хувьд шинэхэн байгуулагдсан болохоор техникийн хувьд харьцангуй дутмаг ч өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан ажилтнуудын мэргэжлийн ур чадварын хүрээнд аливаа гамшиг эрсдлийг амжилттай даван туулж байна.

Хуваалцах