Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Баян-Уул сумын төвийн гудамж, талбайг хаягжуулна

Үүнтэй холбогдуулан Баян-Уул сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын төвийг 17 хэсэгт, Эрээн багийн төвийг 4 хэсэгт хуваан тус бүрт нэр өгсөн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Уул сумын төвийн гудамж, талбайг хаягжуулна
Баян-Уул сумын төвийн гудамж, талбайг хаягжуулна. Зураг: МҮОНРТ

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Дорнод аймгийн бүх сумын багийн Засаг дарга нарт хаягжуулалтын талаар мэдлэг, дадлага олгох сургалтыг өнгөрөгч сард зохион явуулсан. Үүнтэй холбогдуулан Баян-Уул сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын төвийг 17 хэсэгт, Эрээн багийн төвийг 4 хэсэгт хуваан тус бүрт нэр өгсөн байна.

Тодруулбал, “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын дагуу Баян-Уул сумын нутаг дэвсгэр дэх улс, орон нутгийн чанартай авто замуудын чиглэл, түүх соёл, байгалийн дурсгалт газар, үл хөдлөх хөрөнгө, өвөлжөө, хаваржаа, амралт сувиллын газар, сумын төвийн хорооллын хаягжуулалтын талаар хуралдаж сумын төвийн гудамж, хэсгийн нэршлийг хэлэлцэж баталсан ажээ.

Хуваалцах