Баянаа аваргын хууч
Тэгж байснаа Мөөеө аварга “Манай муу хар ч лут л даа. Гэхдээ наадах чинь дэрс рүү сарьж байгаа нохой шиг гарсан байна” гэж. Хүмүүс магтаад байхаар нь бодож бодож, муулах юмаа олсон нь тэр.
Мэдээллийн алба

Хүмүүс бөхчүүдийн зураг үзэж байна гэнэ. Засуул дээрээ баруун гар, баруун хөлөө нэг эвгүйхэн өргөөд дэвж буй Баянаа аваргыг зураг байх. Хүмүүс гайхаад л “Үгүй энэ гуяыг нь хараач, мөн ч лутаа” гэцгээгээд байж. Мөөеө аварга тун дургүй бололтой, нүд нь алаглаад л сүйд.
Тэгж байснаа Мөөеө аварга “Манай муу хар ч лут л даа. Гэхдээ наадах чинь дэрс рүү сарьж байгаа нохой шиг гарсан байна” гэж. Хүмүүс магтаад байхаар нь бодож бодож, муулах юмаа олсон нь тэр.

Гэтэл Баянаа аварга “Нээрээ ч Мөөеө намайг олон жил тогтоосон шүү. Хоолой руу мөргөөд зогсчихно. Эс тэгвэл би ганцхан олиод аваад явчих гээд байгаа юм чинь. Мань эрийн хүзүү ч бүдүүн гэж нөхцөлгүй. Ийш нь болгох гэхээр тийш нь болгочихно. Тийш нь болгох гэхээр ийш нь болгочихно. Нэг удаа бид хоёр үзэж үзэж би давлаа. Маргааш нь босоод цээжээ угаатал хоёр үс нь шигдээд наалдчихаж. Аваад үзтэл Мөнхбатын үс мөөн” хэмээн хуучилсан гэдэг.


















