Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Баянбүрдийн тойргийн хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

Баянбүрдийн тойргийн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар наймдугаар сарын 16-21-ний 23:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянбүрдийн тойргийн хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ
Баянбүрдийн тойргийн хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ. Зураг: МҮОНРТ

Баянбүрдийн тойргийн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар наймдугаар сарын 16-21-ний 23:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан.

Улмаар инженер, техникийн 12 ажилтан болон 90 гаруй замчин, тэмдэгчин 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ.

Авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу наймдугаар сарын 20-ны 23:00 цагт бүрэн нээлээ.

Эх сурвалж: Авто замын хөгжлийн газар

Хуваалцах