Баяндалай суманд энэ жил 30.000 долларын хөрөнгө оруулалт хийнэ
Гэрээний хүрээнд жил бүр таван сая долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт хийдэг байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд жил бүр таван сая долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт хийдэг байна.
Түүнээс сумдад, иргэдэд адил тэгш хүртээх зорилгоор "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангаас 2018 оноос уул уурхайгүй сумдад квот тогтоож хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. Баяндалай суманд 30.000 долларын хөрөнгө оруулалтыг хийсэн ба сумынхан уурын зуухны асуудлаа бүрэн шийдвэрлэж өвлийг өнтэй давжээ.
Тухайлбал, тус сумын төсөвт таван байгууллага, 18 аж ахуйн нэгж, сумын нийт ард иргэдийн халаалт, дулааны асуудал цогцоороо шийдэгджээ. "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалт үр дүнтэй байсан тул 2019 онд Баяндалай суманд дахин 30.000 долларын хөрөнгө оруулалтыг хийхээр хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.


















