Баяндэлгэр сумын малчин М.Тунгалагийнх “Алтан хурга”-ны эзэн боллоо
Тэрбээр хонийг дагнан маллаж ирсэн нь гол туршлагад нь нөлөөлжээ. 37 дахь жилдээ мал маллаж буй тэрбээр хониос гадна үхрээ ч сайхан өсгөж буй.
Мэдээллийн алба

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн малчин М.Тунгалагийнх “Алтан хурга”-ны эзний болзлыг сүүлийн гурван жилийн дунджаар 500 хонь төллүүлж, төл бүрээ хоргодолгүйгээр бойжуулснаараа хангажээ.
ХХААЯ, МҮОНР-ийн 1961 оноос хойш тасралтгүй 59 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн”-ээр энэ онд Төв аймгийн найман малчин тодорсны нэг нь М.Тунгалаг юм.
Тэрбээр хонийг дагнан маллаж ирсэн нь гол туршлагад нь нөлөөлжээ. 37 дахь жилдээ мал маллаж буй тэрбээр хониос гадна үхрээ ч сайхан өсгөж буй.
Мөн шилмэл омгийн хуц худалдан авч хониныхоо үүлдэрлэг байдлыг сайжруулж байгаа талаараа онцолж байсан юм.
Сонирхуулахад, М.Тунгалагийн аав Монгол Улсын гавьяат малчин Х.Магсар гэж хүн байсан бол түүний гэргий У.Мядагмаагийн аав, ээж ч аймаг, сумандаа нэр хүндтэй малч хүмүүс байдаг аж.


















