Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 83 сүм, хийдэд мэдэгдэл хүргүүлжээ

Томуу, томуу төст өвчний өвчлөл болон дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ коронавирус халдварт /COVID-19/ өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 83 сүм, хийдэд мэдэгдэл хүргүүлжээ
Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 83 сүм, хийдэд мэдэгдэл хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Томуу, томуу төст өвчний өвчлөл болон дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ коронавирус халдварт /COVID-19/ өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм, хийдийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүллээ.

Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал үйл ажиллагааг түр зогсоох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 02-01/772 тоот мэдэгдлийг нийт 83 сүм, хийдийн удирдлагад хүргүүлжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах