Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Баянгол дүүрэг ИТХ" баг цувралын эхний ялалтыг авлаа

Дэд хэсгийн цувралд түрүүлж, хоёр хожсон баг дараагийн шатанд шалгарах бөгөөд дээрх цувралын хоёр дахь тоглолт маргааш буюу бямба гарагт 12:30 цагт Мон-Алтиус БТДС-ийн зааланд болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Баянгол дүүрэг ИТХ" баг цувралын эхний ялалтыг авлаа
"Баянгол дүүрэг ИТХ" баг цувралын эхний ялалтыг авлаа. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн Дэд хэсгийн плей-оффын тоглолтууд эхэллээ. Энэ улиралд гайхалтай тоглолтууд үзүүлж, хүснэгтийн дэд байрт бичигдсэн "Баянгол ИТХ" баг уржигдар плей-офф-д хүснэгтийн долоодугаар байрт шалгарсан "Завхан Гарди" багийн эсрэг тоглов. Хоёр баг тоглолтын эхнээс нягт хамгаалалттай өрсөлдсөн бөгөөд эхний хагас онооны хувь тэнцүүхэн өндөрлөв.

Харин шийдвэрлэх үед "Баянгол баг" илүүрхэж 71-56 оноогоор хожил байгууллаа. Ийн "Баянгол дүүрэг ИТХ", "Эрдэнэт Залгамж" баг цувралыг тэргүүлж эхэллээ.

Сонирхуулахад, Дэд хэсгийн цувралд түрүүлж, хоёр хожсон баг дараагийн шатанд шалгарах бөгөөд дээрх цувралын хоёр дахь тоглолт маргааш буюу бямба гарагт 12:30 цагт "Мон-Алтиус" БТДС-ийн зааланд болно.

Хуваалцах