Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянгол дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт шинэ сургууль баригдаж, ашиглалтад орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо
Баянгол дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт шинэ сургууль баригдаж, ашиглалтад орлоо.

9 дүгээр хороо нь сургуульгүй цөөн хороодын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд зарим сургуулиудад 3 дугаар ээлж болон хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль үүдээ нээснээр хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлд сурч хүмүүжих, багш бүхэн ая тухтай сайхан танхимд ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.

Тус сургуулийн нээлтэд Засаг дарга Ө.Сумъяабаатар болон бусад албаны төлөөллийн хамт оролцлоо гэж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах