Баянгол дүүргийн 17 дугаар хороонд авто замын суваг, дулааны шугам угсрах ажил хийгдэнэ
автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах тул иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа
Мэдээллийн алба

"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж, “Модны хоёр”-оос уруудах авто замын суваг, дулааны шугам угсрах ажил өнөөдрийн 23:00 цагаас энэ сарын 29-ний 06:00 цагийн хооронд хийгдэнэ.
Тиймээс дээрх хугацаанд тухайн автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах тул иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.



















