Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багачууд гимнастикаар өрсөлдлөө

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн “ Хөдөлгөөн гимнастик”-аар хүүхдийг хөгжүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд есөн бүлгийн 200 гаруй хүүхэд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдлөө.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багачууд гимнастикаар өрсөлдлөө
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багачууд гимнастикаар өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн “ Хөдөлгөөн гимнастик”-аар хүүхдийг хөгжүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд есөн бүлгийн 200 гаруй хүүхэд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдлөө.

Энэ тэмцээний тэргүүн байрыг “Дунд А” бүлэг, “Ахлах А” бүлэг,“Бэлтгэл В” бүлэг эзэлсэн. Харин "Хамгийн өхөөрдөм” оролцогчоор Д.Цэрмаа багштай “Дунд Б” бүлэг шалгарсан юм.

57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа “Манай 57 цэцэрлэг нийслэлээс зохион байгуулдаг Уран хөдөлгөөн гимнастикийн тэмцээнд амжилттай оролцдог. Энэ удаа цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн дунд анх удаа зохион байгуулж байна.

Цаашид энэ тэмцээнийг уламжлалт болгоно зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр хүүхдүүд багаасаа уран хөдөлгөөн гимнастикаар хичээллэхэд нэлээд түлхэц болж өгнө. Уран гимнастик хүүхдийн хөдөлгөөний хөгжил нэлээд ач тустай. Энэ арга хэмжээг дэмжиж байгаа эцэг эхчүүдэд маш баярлаж, талархаж байгаа илэрхийлж байна”гэлээ.

Хуваалцах