Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянгол дүүргийн гурван хороо өөрийн барилгагүй

Харин хорооны ихэнх иргэн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болж байгаа учраас барилгын ажлыг дэмжиж байгаагаа хорооны Засаг даргад илэрхийлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол дүүргийн гурван хороо өөрийн барилгагүй
Баянгол дүүргийн гурван хороо өөрийн барилгагүй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн 13 дугаар хорооны цогцолбор барих зориулалтаар тус хорооны орон сууцны нэгдүгээр байрны зүүн талд 0.018 га газрыг олгожээ. Одоогоор хорооны цогцолбор барих ажил эхэлсэн боловч зарим иргэд хорооны барилга нэрээр хэн нэгэн эрх мэдэлтэн өөр зориулалтаар барилга барих гэж байна гэсэн ташаа мэдээлэлтэй байгаа учраас эсэргүүцэн зөрчил үүсгээд байна.
Харин хорооны ихэнх иргэн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болж байгаа учраас барилгын ажлыг дэмжиж байгаагаа хорооны Засаг даргад илэрхийлжээ.

Арвангуравдугаар хороо нь 5 000 гаруй оршин суугчтай, хороо, өрхийн эмнэлэг нь орон сууцны нэг давхрын гурван өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Баянгол дүүргийн хэмжээнд 23 хороо байдгаас гурван хороо нь өөрийн гэсэн барилгагүйаж.

Хуваалцах