Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Баянгол-Хүүхэд хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

"Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.5.3 дахь заалт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Баянгол-Хүүхэд хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээ эхэллээ
"Баянгол-Хүүхэд хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Зураг: МҮОНРТ

"Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.5.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 11-ний А/95 тоот "Баянгол-Хүүхэд хэрэглэгч" дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай захирамжийн хүрээнд “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулна.

Төлөвлөгөөний дагуу 2021 оны гуравдугаар сарын 22-31-ний хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм.

Үүнд:

-Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг, ил задгай цахилгааны утас, таггүй ус, дулааны худаг/

-Аж ахуйн нэгж, байгууллагын орчны тохижилт, цахилгаан, галын аюулгүй байдал, ус, дулааны худгийн таг, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

-Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал хангагдсан эсэх

-Ашиглалтад ороогүй барилга, байгууламжийн орчимд хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй газрууд байгаа эсэх

-Сургууль, цэцэрлэгийн орчин дахь болзошгүй эрсдэлийг бууруулах

-Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

-Аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарц тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй иргэд саадгүй зорчих стандартыг хангасан эсэх

-Хүүхдийг болзошгүй аюул бусад эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хяналт тавин, холбогдох газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах үүрэг, чиглэл өгч ажиллаж эхэллээ.

Эх сурвалж: Баянгол дүүргийн ЗДТГ

Хуваалцах