Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ
Баянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав.

СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил СүнгХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд “Ил Сүнг” ХК гүйцэтгэнэ” гэлээ.

Төслийн зөвлөх үйлчилгээний “Аум энд ЛийХХК-ийн Монгол дахь салбарыг хариуцсан архитектор Ариунбат “Уг төсөл 10 давхар 17 блокоос бүрдэнэ. Мөн 38 мкв-аас 47 мкв зэрэг 5 төрлийн сонголттой байх юм. Зөвшөөрөл болон тусгай техникийн зөвшөөрөл зэрэг асуудлууд бүгд шийдэгдсэн учраас барилгын ажил энэ гуравдугаар сард эхэлнэ” гэв.

Хуваалцах