Баянхонгор аймаг жуулчны мэдээллийн төвтэй болов
Тус жуулчны мэдээллийн төвийн зорилго нь аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээллийг дотоод, гадаадын жуулчдад ил тод, хүртээмжтэй хүргэх, орон нутгаа сурталчлах зорилготой аж.
Мэдээллийн алба

Хонгор нутагт жуулчны мэдээллийн төв нээгджээ. Тус жуулчны мэдээллийн төвийн зорилго нь аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээллийг дотоод, гадаадын жуулчдад ил тод, хүртээмжтэй хүргэх, орон нутгаа сурталчлах зорилготой аж.
Мэдээллийн төвийн үйл ажиллагааны чиглэл нь:
- Аймгийнхаа аялал жуулчлалын салбарын мэдээлэл /брошур, танилцуулга, ном, гэрэл зургийн цомог,
- Аялал жуулчлалын нөөц газруудын уран зураг, гэрэл зураг,
- Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйл,
- Аялал жуулчлалын нөөц газрууд, аяллын видео танилцуулга,
- Аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн санг иргэд, жуулчин, аялагчдад хүргэх аж.


















