Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Баянхонгор аймагт 2 удаа газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймагт 2 удаа газар хөдөллөө
Баянхонгор аймагт 2 удаа газар хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатан суудлын тал” гэдэг газарт 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02:58 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах