Баянхонгор аймагт 3 мянга гаруй мал төллөжээ
Баянхонгор аймагт дөрвөн сая гаруй толгой мал хаваржиж байна.
Мэдээллийн алба

Баянхонгор аймагт дөрвөн сая гаруй толгой мал хаваржиж байна. Өнөөдрийн байдлаар гурван мянга гаруй мал төллөжээ. Хаваржилт хүндэрч болзошгүй зарим сумын малчид аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл авах хүсэлт гаргасан байна. Улсын болон аймгийн аюулгүйн нөөц хангалттай бий гэж Баянхонгор аймгийн Хүнс, ХАА-н газрын Мал эмнэлэг, үржлийн албаны дарга н.Батаа ярилаа.


















