Баянхонгор аймагт 51 төсөл хэрэгжинэ
Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23 төсөл, арга хэмжээний 12.5 тэрбум, аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх 28 төсөл, эрга хэмжээний 5.5 тэрбум төгрөг тусгагдсан байна.
Мэдээллийн алба

Баянхонгор аймаг
Баянхонгор аймагт энэ онд 51 төсөл, арга хэмжээг 18.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөө батлагджээ.
Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23 төсөл, арга хэмжээний 12.5 тэрбум, аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх 28 төсөл, эрга хэмжээний 5.5 тэрбум төгрөг тусгагдсан байна.
Харин улирагч онд Баянхонгор аймагт 32.2 тэрбум төгрөгийн 54 төсөл арга хэмжээг хэрэгжжээ. Монгол Улсад анх удаа сумын төвийг иж бүрнээр нь бүтээн босгох Баянлиг, Бууцагаан сумдын 20 тэрбумын ажил, бүх сумын багийн төвүүдийн барилга, аймгийн төвийн автозамын шинэчлэл, гэр хорооллын инжинерийн шугам сүлжээний зураг төсөл зэргийг дээрх төсвөөс хийсэн байна.


















