Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор аймагт “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” нээлтээ хийлээ

“Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” буюу Баянхонгор аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймагт “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”  нээлтээ хийлээ
Баянхонгор аймагт “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

“Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” буюу Баянхонгор аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэн хиймэл нуур, хүрхрээ, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн цогцолбор болж байгаа бөгөөд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх гол газар болох гэнэ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр ажилласан “Их Модун” ХХК хариуцаж байгаа бөгөөд нийт 4 га газар хамарч буй хүрээлэнгийн 11 мянган ам.метр талбай нь хиймэл нуур аж. Цаашлаад хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар өргөтгөх бөгөөд энэ ажилд албан байгууллагуудыг татан оролцуулах гэнэ.

“Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ирэх сарын дундуур дуусна. Хөрөнгө оруулалт нь жаахан саатсанаас ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн “Их Модун” ХХК-ийн менежер Я.Даваадорж хэлж байлаа.

Хуваалцах