Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор аймагт “Хавдартай тэмцэх аян” үргэлжиллээ

“Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор “Хавдартай тэмцэх аян” улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймагт “Хавдартай тэмцэх аян” үргэлжиллээ
Баянхонгор аймагт “Хавдартай тэмцэх аян” үргэлжиллээ. Зураг: МҮОНРТ

“Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор “Хавдартай тэмцэх аян” улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Аяны хүрээнд Баянхонгор аймгийн "Баруун бүсийн худалдааны төв", "Дэлгэрэх" захад энэ сарын 14-19-ний хооронд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, хавдар илрүүлэх ЭХО үзлэг, сайн дурын зөвлөгөө шинжилгээ, артерын даралт үзэх, цусан дахь сахар болон биеийн жингийн индекс тодорхойлох, үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Аяны үзлэгт нийт 425 иргэн хамрагдсан байна.

Хуваалцах